
Михаил Шишхановын бүтэц Елена Батуринагийн “Интеко” компанийг худалдан авсан бөгөөд өнгөрсөн баасан гаригт ЗАО «Интеко», ЗАО «Патриот» компаниудыг түүний үйлдвэрлэл ба төслийн бүтцийнх 100 хувийн хувьцааг худалдан авахаар гарын үсгээ зурцгаасан байна. Тэд наймаагаа сарын дотор дуусгах гэнэ.
Харин наймаанд нь компанийн «Атакайцемент», «Верхнебаканский цемзавод» зэрэг цементийн үйлдвэрүүд ороогүй бөгөөд түүнийг нь Лев Кветный гэх бизнесмен авч байгаа сураг гарсан юм. “Хөрөнгө оруулалтын салбар ба девелопментыг Орос болон гадаадад хийхэд нэмэлт хөрөнгө хэрэгтэй байна. Үүнтэй холбогдуулан зах зээлийн санал ирч байгааг тооцон дээрх байгууламжуудаа худалдахаар шийдлээ. Ирээдүйтэй нийгмийн ач холбогдолтой бизнес төслүүдийнхээ талаар ойрын үед хэвлэлээр мэдээлнэ” гэж Елена Батурина тайлбар өгсөн байна. “Найманы бэлтгэлд оролцсон шинжээчдийн үнэлгээгээр худалдсан компаний зах зээлийн үнэ 1,2 тэрбум доллар хүрч байна. Албан бус мэдээгээр “Интеко” нь Москвагийн банкинд 34 тэрбум рубль, Хадгаламжийн банкинд 14 тэрбум рубль, Гадаад худалдааны банкинд 1,5 тэрбум рублийн өртэй гэдэг. Баригдаж байгаа байгууламжууд, өрийн үүрэг нь цаг хугацаандаа биелнэ” гэж Шишханов хэлсэн байна.
"Ардын эрх" сонин
