Томуугийн H3N2 вирусээр хүүхдүүд өвчилжээ

Хуучирсан мэдээ: 2011.09.08-нд нийтлэгдсэн

Томуугийн H3N2 вирусээр хүүхдүүд өвчилжээ

Өмнө огт мэдэгдээгүй байсан томуугийн H3N2 өсвөрөөр дөрвөн хүүхэд АНУ-д өвчилсөн байна. Энэ тухай Өвчилөлт ба урьдчилан сэргийлэх Америкийн төвийн (CDC) төлөөлөгч Том Скиннер (Tom Skinner) мэдээлэв.

CDC-ийн мэдээгээр индиана мужийн нэг хүүхэд өвчилсөний шалтгаан нь эцэг, эх нь гахай малладаг байв. Түүнээс өөр гурван хүүхэд Пенсильвани мужид өвчилсөн байна. Тэд бүгд л яармаг дээр гахай үзэн, түүн рүү ойртсон байжээ. Өвчилсөн хүүхдүүдээс өмнө мэдэгдээгүй H3N2 вирусийн өсвөр илэрсэн бөгөөд тэр нь 2009-2010 онуудад дэгдэж байсан H1N1 вирусийн томуутай адил шинжийнх гэнэ. Гэхдээ эдгээр хүүхдүүд H1N1 вирусийн эсрэг вакцинаар тариулсан байсан ч тэр нь шинэ өсвөрт үйлчилсэнгүй. H1N1 вирусийн томууны дэгдэлтэд 214 орон нэрвэгдэн 18 мянган хүн хохирогч нь болсон билээ.

Ш.МЯГМАР

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж