
Туркийн Ерөнхий сайд Ресеп Эрдоган Израйльтай батлан хамгаалах салбарт тогтоосон харилцаагаа цуцалснаа мэдэгдлээ. 2010 онд Туркийн есөн иргэн амиа алдсан Газын зурвасын мөргөлдөөний төлөө Израйль уучлал гуйхаас татгалзаж, элчин сайдаа татсаны хариу болгож Турк ийм мэдэгдэл хийсэн байна. НҮБ Газын зурваст болсон мөргөлдөөнд Израйлийн талыг хүч хэрэглэсэн гэж буруутгасан юм. Харин Турк дээрх хэргийг Олон улсын эрүүгийн шүүхэд шилжүүлэхээ мэдэгдсэн юм. Гааг хотод төвтэй НҮБ-ын харъяа Олон улсын шүүх бүсийн хурцадмал маргаантай асуудлыг шийдвэрлэх зорилгоор байгуулагдсан билээ.
Туркын Ерөнхий сайд Ресеп Эрдоган Израйльтай тогтоосон дипломат харилцааг тасалж, Батлан хамгаалах салбар дахь гэрээ хэлэлцээрийг ч мөн цуцалж буйгаа мэдэгдсэн байна. Турк өнгөрсөн баасан гаригт тус улс дахь Израйлийн элчин сайдын яамыг татан буулгаж, батлан хамгаалах салбар дахь хамтын ажиллагааг зогсоосон юм.
Н.Энх