Матад сумынхан цахилгаантай болно

Хуучирсан мэдээ: 2011.09.07-нд нийтлэгдсэн

Матад сумынхан цахилгаантай болно

Улаанбаатар хотоос 720 км, Чойбалсан хотоос 150 км алслагдсан Дорнод аймгийн Матад суманд агаарын шугамыг барих ажил эхлүүлсэн байна. Тус сумынханыг тог цахилгаантай болгох ажлын тендерт арваад компани өрсөлдөж, “Энерги стар” ХХК ялсан байна. Цахилгаан дамжуулах агаарын шугам барих ажилд газрын тосны Петро Чайна дачин Тамсаг компани болон “Ган хийц” компани хамтран ажиллаж тулгуур баганыг барьж хүлээл “гэн өгч байгаа юм гэнэ. Газар хөлдөхөөс өмнө газрын ажил эхэлж, оны өмнө цахилгаан тавихаар чанарын өндөр түвшинд хурдтай хийнэ гэдгээ гүйцэтгэгч компанийхан амлажээ. Матад сумын иргэдийн хувьд энэ өвөл гэхэд байнгын цахилгаантай болох нь ээ. Мөн тус аймгийн Их бурхантын 9 км 15 кв-ын 150 сая төгрөгийн өртөгтэй эрчим хүчний ажлыг “Эм эй эс” ХХК гүйцэтгэсэн байна. Энэ ажлыг тус компанийнхан сарын хугацаанд хийж, аймгийн удирдлагууд, орон нутгийнханд хүлээлгэн өгснөөр Халхгол сумын төв, Ялалт баг, Буйр тосгон, Их бурхантын застав байнгын эрчим хүчтэй болжээ. Үндсэндээ Их бурхантын заставын хувьд аялал жуулчлалын томоохон маршрутанд ордог учир ийнхүү байнгын гэрэл цахилгаантай болсноор цаашид аялал жуулчлалын томоохон бааз цогцолбор энд бий болох үндэс суурь тавигдаж байгаа юм. Нөгөө талаас Монгол улсын маань дархан хилээ манаж буй хилчдийн ахуй хангамж сайжирчээ.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж