
Түүнчлэн Цагаатгах ажлыг зохион байгуулах дүүргийн салбар комисс энэ жил олон ажлыг зохион байгуулжээ. Тухайлбал Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар гомдол гаргах хугацаа энэ оны 12 дугаар 30-нд дуусгавар болж байгаатай холбогдуулан Улсын комисст өргөх бичиг хүргүүлсэн байна. Уг өргөх бичгээр дамжуулан хэлмэгдэгсэд болон тэдний гэр бүл, үр хүүхдүүдэд нөхөн олговор болгож, байр олгохыг хүссэн байна. Мөн тус өдрийг угтан дүүргийн ИТХ-ийн дарга Д.Батбилэгийн дэмжлэгтэйгээр 1937-1939 онуудад хэлмэгдэж байсан, хуучнаар Аж үйлдвэрийн комбинатын иргэдийн тухай түүхэн ном гаргажээ.
Эх сурвалж: www.khanuul.mn