“Мөнгөний гахай” Дарханд зочилно

Хуучирсан мэдээ: 2011.09.07-нд нийтлэгдсэн

“Мөнгөний гахай” Дарханд зочилно

“ТВ Коктейль” хамтлагийн залуус өнгөрсөн наймдугаар сарын 25-нд “Өргөө”, “Тэнгис”, “Соёмбо” кино театрт “Мөнгөний гахай” инээдмийн киноныхоо нээлтийг хийн, үзэгчдийн хүртээл болгосон билээ. Тэдний хоёр дахь бие даасан дэлгэцийн бүтээл болох уг кино есдүгээр сарын 9-нд Дархан-уул аймагт нээлтээ хийх гэж байна. “ТВ Коктейль” хамтлагийн залуус Дарханы “Соёмбо” кино театрт болох нээлтэд оролцон, үзэгч, фенүүдтэйгээ уулзалт зохион байгуулж, халуун дотно яриа өрнүүлэхээр болсноо дуулгалаа.

Уг киноны зохиолыг тус хамтлагийн жүжигчин, найруулагч, зохиолч Д.Энхбаяр бичиж, ерөнхий найруулагчаар ажилласан бол Цоомоо, Өөскө, Аюуш нараас гадна топ модель Д.Пүрэвсүрэн, жүжигчин С.Баттулга нар гол дүрд тоглосон юм. Дархан-уул аймаг дахь нээлтээр “Мөнгөний гахай” дэлгэцийн шинэ бүтээл хөдөө орон нутгийн үзэгчдэд хүрэх гараагаа тавьж байгаа бөгөөд есдүгээр сарын сүүлээр Орхон, Дорнод аймагт шинэ уран бүтээлийнхээ нээлтийг хийх ажээ.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж