
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон голын сав орчмын 15 км радиус бүхий газарт шалгалт хийхэд, Орхон голын уснаас дээж авч, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын лабораторид шинжлүүлэхэд хүнд металлын элементүүд ихээр илэрснээс гадна усны өнгө хувирч, их хэмжээний бохирдолтой болсон байсан аж. Мөн тус газарт дээрх хоёр компани нөхөн сэргээлт хийгээгүй, Усны тухай хууль зөрчсөн, хууль бусаар ашигт малтмал олборлож байсан нь тогтоогджээ.
Ямартай ч дээрх бүс нутагт үйл ажиллагаа явуулж байсан арав гаруй аж ахуй нэгжийн удирдлагууд холбогдох байгууллагуудад тайлбар, танилцуулга өгч байгаа аж. Учруулсан хохирол, газар нутгийн хамрах хүрээнээс хамаарч “Монгол газар”, “Алтан дорнод Монгол” компанийн захирлуудад эрүүгийн хэрэг үүсгэн, мэдүүлэг авах ажлыг үргэжлүүлж байгаа юм байна.
Уг хэргийн нэхэмжлэгч нь БОАЖЯ болон Усны газар юм. Мөрдөн байцаалт эхлээд удаагүй байгаа учир үүнээс өөр мэдээлэл өгөх боломжгүй гэдгийг эх сурвалж хэллээ.