”Green Day” хамтлагийн ахлагч онгоцноос хөөгджээ

Хуучирсан мэдээ: 2011.09.07-нд нийтлэгдсэн

”Green Day” хамтлагийн ахлагч онгоцноос хөөгджээ

"Green Day” хамтлагийн ахлагч Билли Жое Армстронг Калифорниор аялж явахдаа өмдөө татаагүй, биеэ зохисгүй авч явсан  гэж онгоцноосоо хөөгдөж буусан гэнэ. 39 настай дуучин энэ тухайгаа “Twitter”-тээ "Зүгээр л өмдөө татаагүй гэж намайг “Southwest” онгоцноос хөөгөөд буулгачихлаа” гэж бичжээ. Харин “Southwest”-ийнхэн дуучнаас болсон явдалд уучлал гуйсан гэнэ. Баруунд өсвөр насны хөвгүүд өмдөө хэт унжуулж өмсөх моод дэлгэрээд удаж байгаа ажээ. Харин энэ моодноос болж хохирсон анхны хүн нь дуучин Билли Жое Армстронг болж байна. Дуучнаас уучлал гуйсан Калифорнийн  “Southwest” нислэгийн компани болсон явдлын талаар сонсоод дуучныг дараагийн нислэгээр явуулсан гэнэ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж