Модон бөмбөгийн олон улсын тэмцээн болно

Хуучирсан мэдээ: 2011.09.07-нд нийтлэгдсэн

Модон бөмбөгийн олон улсын тэмцээн болно

Монголын модон бөмбөгийн холбоо, Дархан-Уул аймгийн модон бөмбөгийн холбоо, “Залуу Монгол” корпорациас хамтран энэ сарын 16-18-нд Дархан хотноо модон бөмбөгийн олон улсын дөрөвдүгээр тэмцээнийг анх удаа зохион байгуулах гэж байна. Тус тэмцээнд тамирчид эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан болон багийн, хосын гэсэн төрлөөр 57 багц медалийн төлөө өрсөлдөх юм. Зохион байгуулагчдын зүгээс тэмцээний бэлтгэл ажлыг хангаж байгаа ба одоогоор Хятад, ОХУ, Казахстан, Өмнөд Солонгос зэрэг 150 орчим орны тамирчид урьдчилсан байдлаар мэдүүлгээ ирүүлээд байна. Тэмцээн Дархан хотын хүүхдийн паркт баригдаж буй олон улсын стандартад нийцсэн модон бөмбөгийн талбайд болох юм байна. Тэмцээний үйл ажиллагааг удирдахаар Олон улсын модон бөмбөгийн холбооны төлөөлөгч, Тайванийн иргэн, профессор Ник Хуан манай улсад зочлох ажээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж