Иран IAEА-тай хамтрахад бэлэн

Хуучирсан мэдээ: 2011.09.07-нд нийтлэгдсэн

Иран IAEА-тай хамтрахад бэлэн

Олон улсын хоригийг тавьсан нөхцөлд Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагт (IAEА)  цөмийн бүх байгууламждаа “бүрэн хэмжээний” шалгалтыг таван жилийн дотор өгөхөд бэлэн байна гэж Иран мэдэгдэв. Энэ тухай Ираны цөмийн эрчим хүчний агентлагийн удирдагч Ферейдун Аббаси мэдэгдсэнийг ISNA агентлаг дамжуулав.
“Бүрэн хэмжээний” гэдэг нь юу болох, IAEА-гийн талаас ямар арга хэмжээ авах зэргийг Аббаси тайлбарласангүй. Үүнийг мэдэгдэж байхдаа Ираны цөмийн байгууламжууд нь кибер довтолгоо ба чанаргүй тоног төхөөрөмж нийлүүлж байгаа зэрэг гадаадын хорлон сүйтгэлтэй улам ихээр тулгарах болсныг тэр хэлсэн байв.
Дэлхийн олон орон ба олон улсын байгууллага Ираны цөмийн  хөтөлбөрт түгшиж байна. Иранчууд цөмийн зэвсэг бүтээхээр оролдож байгаа гэж тэд үздэг. Тегеран уран баяжуулалтаа зогсоо гэсэн олон улсын шаардлагыг авч хэлэлцэхгүй байгаа билээ. IAEА-тай хамтран ажиллахгүй байгаа учраас НҮБ Иранд эдийн засгийн хориг арга хэмжээ аваад байгаа юм.


Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж