Мэсчин боолын сургуулийн туурь олджээ

Хуучирсан мэдээ: 2011.09.06-нд нийтлэгдсэн

Мэсчин боолын сургуулийн туурь олджээ

Австрийн археологичид Ромын мэсчин боолуудыг бэлтгэж байсан маш том
сургуулийн туурийг олсон байна. Вена хотын зүүн хэсэгт булшлагдсан,
сүйтгэгдээгүй шахам сургуулийн туурийг радарын илрүүлэгчээр хайлт хийж
байгаад  олжээ. 1700 жилийн өмнөх үед хамаарагдах мэсчин боолын сургууль
Ромын худалдаа, армийн чухал түшиц газар байсан гэж археологичид ярьж
байна. Радиолокацийн станцын илрүүлсэн дүрснээс  уг туурь боолуудад
зориулсан 40 тусдаа өрөө бүхий зузаан хана хэрэмтэй байгааг харж болох
гэнэ. Австрид мэсчин боолуудын тулалдаж, бэлтгэл хийж байсан 
“Карнунтум” хэмээх туурийг өмнө нь археологичид олсон билээ. Радарын
илрүүлэгч хананы гадна талд өөр зүйл байгааг ч илрүүлсэн бөгөөд
археологичид үүнийг тулааны үед амиа алдсан мэсчин боолуудын оршуулга
гэдэгт итгэлтэй байгаа гэнэ. 1700 гаруй жилийн өмнө цэцэглэн хөгжиж
байсан Ромын тэрхүү хот ойролцоогоор 50 мянга гаруй хүн амтай байжээ.
Хот тухайн үедээ Ромын эзэнт улсыг дорнын зэрлэг догшин улс гүрнүүдийн
довтолгооноос хамгаалах хилийн хот байсан гэж археологичид таамаглаж
байгаа юм. Уг туурийг Ромын мэсчин боолын сургуулиудаас хамгийн томд
тооцогдож байсан алдарт “Ludus Magnus”-тай энэ зэрэгцэхүйц гэж
археологичид үзэж байна. Туурийн хамгийн захад мэсчин боолуудын дайснаа
болгон сургуулилт хийдэг байсан модон мишок олдсон гэнэ. Археологчдын
таамаглаж буйгаар уг туурь гэмт хэрэгтэн, оргодлууд, олзны мэсчин
боолуудын шорон, тулааны талбар байсан бололтой. Асар өргөн хэмжээтэй
туурийн зөвхөн нэг хувьд малтлага хийсэн бөгөөд малтлагын ажил бүр
1870-аад оноос эхэлсэн байна.


Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж