Хуучирсан мэдээ: 2011.09.06-нд нийтлэгдсэн

“Шанага” М.Ганболд. Улс төрийн хүрээнийхэн түүнд энэ мэт олон хоч өгсөн. Харин одоо түүнд “Олигархи генерал” гэдэг хоч хамгаас зохилтой. Учир нь мань эр улс төр, бизнесийн хүрээн дэх олигархиудаас ч дутахгүй хөрөнгө чинээтэй нэгэн. Зайсанд хаустай бол хаустай, хотын төвд хэд, хэдэн үл хөдлөх хөрөнгөтэй, бас хувийн хамгаалалтын албатай. М.Ганболд генерал бас их азтай то­варищ шүү. Учир нь түүнийг ЦЕГ-ын даргын албанаас 2008 оны эхээр чөлөөлж, Ч.Амарболдыг үүрэг гүйцэтгэгчээр томилсон би­лээ. Гэвч хэдхэн сарын дараа “Дол­дугаар сарын 1”-ний үймээн болж, хүчний байгууллагыг удирдаж яв­сан нөхдийн хувь заяа дээсэн дө­рөөн дээр дэнжигнэж эхэлсэн. Ха­рин М.Ганболд хувийн бизнес эр­хэлж, амар тайван амьдарч байна. Ерөөс тэрбээр бусдыг айлгаж явсан уу гэхээс биш, бусдаас айж явсан удаагүй. Үүний хамгийн тод жишээ гэвэл, “Хадгаламж” банк­наас 14 тэрбум гаруй төгрөг ал­дагд­сан явдал. Тухайн үед эл хэрэгт тус банкны ахлах нягтлан бодогч Ц.Чимэдцэрэнг сэжиглэж эхэл­мэгц М.Ганболд улс төр, биз­несийн хүрээн дэх холбоотнуудыг нь илрүүлэхийн төлөө шуурхай ажил­лаж байсан гэдэг. Н.Энхбаярын дур­гүйг хүргэсэн зарим улстөрчийг хашраах гэж тэр.  Гэвч сүүлийн үед нэн хачирхалтай мэдээлэл чих дэлсэх боллоо. “ЦЕГ-ын дарга асан, хошууч генерал М.Ганболдыг АТГ-ын дэд даргаар томилохоор болжээ” гэнэ үү. Н.Энхбаярын эрин үед хүчний байгууллагыг хаанчилж явсан энэ нөхөр АТГ-ын дарга биш, бүр дэд даргын албыг горилтлоо шалдаа буулаа гэж үү. Үгүй ээ, энэ чинь тухайн үед экс Ерөнхийлөгчөөс ЦЕГ-ын дарга, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажиллах “урилга” хүлээн авч байсан олигархи генерал М.Ганболд шүү дээ. Мань эр өөрөө ч хэлсэн байна. “Хэн ч хаанаас ч над руу ярьж, АТГ-ын дэд даргын албыг санал болгоогүй” гэж. Гэтэл хэн хаанаас ийм “Гал” шидэх нь энэ вэ.   

С.Баттулга

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж