Амьтдын хөргийг аялгуугаар бүтээж болдог ажээ. Өнгөрсөн баасан гаригийн үдэш СТӨ-ний тайзнаа манай цохивор хөгжимчид алдарт Сен Сансын “Амьтдан багт наадам” нэртэй гайхамшигт бүтээлийг Монголд анх удаа эгшиглүүллээ. 14 амьтны ааш араншин, донж маягийг тэд хөгжмийн хэлээр харуулав.
Цохивор хөгжимчдийн тоглолт 2007 оноос хойш жил болгон “Найруулга” нэртэйгээр болдог бөгөөд энэ жилийн “Найруулга-2011” ийнхүү алдарт бүтээлийг анх удаа үзэгчдийн сонорт хүргэснээрээ онцлог байлаа. Төрийн соёрхолт З.Хангал агсны “Эрдэнэсийн уул” бүтээлийн нэгээхэн хэсэг цохивор хөгжмийн аялгуугаар ч мөн эгшиглэлээ.