Энэ лалууд одоо яагаад байна аа

Хуучирсан мэдээ: 2011.09.06-нд нийтлэгдсэн

Энэ лалууд одоо яагаад байна аа

Хэдэн жилийн өмнө  монголын ганц сайт болох оллоо.мн хакердуулж, туркийн туг намирч байсан. Энэ нь цахим ертөнцөд дөнгөж хөл тавьж байсан монголчуудад жинхэнэ сенсаац үйл явдал санагдаж байлаа.
2008 онд бас Монгол улсын ерөнхийлөгчийн вэб сайтыг хакердаж зочилсон хүмүүст Hacked By Yogyacarderlink (DALnet) гэсэн бичиг үзүүлж байсан. Монгол улсын ерөнхийлөгчийн вэб сайт шүү дээ. Бас хэтрүүлж байгаа биз.
Харин сүүлийн үед хакер гэдэг үг хүмүүст дасал болж, Монголын хэд хэдэн сайтууд хакердууллаа.
Хамгийн сүүлд ердөө сарын өмнө МҮОНРТ-ийн вэб сайтыг Cryptr.ORG хэмээх этгээдүүд хакердаж өөрсдийн таних тэмдэгийг үлдээсэн талаар манай сайт мэдээлж байсан. Харин энэ удаа вэб хийдэг нэгэн компани болох Monsource LLC-ийн вэб сайтыг алжирууд хакердсан байна. http://www.monsource.mn/ вэб сайт дээр тухайн алжирууд өөрсдийгөө “Электрон Жихад бүлэг” хэмээн ихэд сүрдмээр нэрлэж Гүүглийг хэрхэн хакердсан тухай видеогоо байршуулж өөрсдийгөө рекламдахаа ч мартсангүй. Тэдний энэхүү ариун дайны мөргөл нь “I will not forget the maximum penetration of our brothers in Palestine”.  
Эдгээр ээлж дараалсан хакерын довтолгоо вэб сайт хийлгэх болон хийлгэсний дараа түүний найдвартай, аюулгүй байдалд анхаарах цаг болсныг сануулаад байх шиг. Найдвартай компани сонгож байхгүй бол вэб хийдэг мэргэжлийн улсууд маань өөрсдөө лалын ариун дайнд өртөөд эхэллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж