Двайт Ховард маргааш ирнэ

Хуучирсан мэдээ: 2011.09.06-нд нийтлэгдсэн

Двайт Ховард маргааш ирнэ

NBA-ын супер оддын нэг Двайт Ховард Монгол Улсад зочлох гэж байгаа билээ. “Newcom Group”, “Mobicom” компанийн урилгаар талын Монголд саатах болсон Двайт “Супермэн” Ховард маргааш Монгол Улсад хөл тавих юм. Түүний хөлөглөсөн онгоц маргааш 11.50 цагаас “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд газардах бөгөөд 12.15-12.45 цагийн хооронд “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд Ховардыг хүлээн авах арга хэмжээ болох ажээ. Улмаар 15.30 цагаас “Mobicom” компанийн “Be…” төвийн байранд хэвлэлийн бага хурал хийх аж.

Харин маргааш өдөр нь буюу есдүгээр сарын 8-ны пүрэв гаригт “Боловсрол суваг” телевиз болон “Sport box” спортын телевизийн байранд зочилж, ярилцлага өгөх юм байна. Мөн энэ өдөр 16.00 цагаас “Бөхийн өргөө”-нд Монголын сагсан бөмбөгийн холбооны Бүх оддын тоглолт болох бөгөөд Двайт Ховард зочноор оролцох юм.

Дашрамд дуулгахад, NBA-ын тоглогч анх удаа Монголд зочилж буй түүхэн үйл явдлын мэдээллийн ивээн тэтгэгчээр “Монгол Масс Медиа” групп ажиллах бөгөөд дэлхийн хамгийн хүчирхэг лигийн тод оддын нэг, “Орландо Мэжик” багийн төвийн тоглогч Двайт Ховардын Монголд байх үеийн мэдээ, мэдээллийг “Боловсрол суваг”, “Ийгл” телевиз болон News.mn сайт, "Ардын эрх" сонин тухай бүрт нь хүргэж байх болно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж