Хөхний сүүгээр хийсэн Бэби Гага

Хуучирсан мэдээ: 2011.03.06-нд нийтлэгдсэн

Хөхний сүүгээр хийсэн Бэби Гага

Лондонгийн “Мөхөөлдөс үйлдвэрлэгчид” нэртэй ресторан хөхний сүүгээр хийсэн мөхөөлдөс худалдаалж эхлээд байна. Тэд интернэтээр зар явуулсан бөгөөд зарын дагуу 15 эмэгтэй ирж хөхнийхөө сүүг тэдэнд худалджээ.  Тэдгээр эхчүүд хэрвээ томчууд энэ зайрмагийг идээд хөхний сүү ямар сайхан амттай болохыг мэдэрвэл залуу эхчүүдэд хүүхдээ хөхөөрөө хооллохыг эрмэлзэхэд нь сайнаар нөлөөлнө хэмээн үзэж байгаа гэнэ. Харин рестораны эзэд хөхний сүүгээр хийсэн мөхөөлдөс хамгийн цэвэр, органик бүтээгдэхүүн хэмээн сурталчилж байна.

Шинээр хийж эхэлсэн зайрмагийг Бэби Гага хэмээн нэрлэжээ. Сониуч сэтгэлдээ хөтлөгдсөн үйлчлүүлэгчдийн хөл эднийхээр тасрахгүй байгаа гэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж