Пакистанд 30-аад хүүхэд хулгайлагджээ

Хуучирсан мэдээ: 2011.09.06-нд нийтлэгдсэн

Пакистанд 30-аад хүүхэд хулгайлагджээ

Явган аялал хийж явсан Пакистаны өсвөр насны 30-аад хүүхдийг хулгайлсан хэрэгт өөрсдийгөө холбоотой гэж Талибанчууд мэдэгдсэн байна. Талибаны нэгэн зэвсэгт бүлэглэл Пакистаны Засгийн газрын цэргүүдээс хариугаа авахын тулд хүүхдүүдийг шийтгэх болно гэжээ. Тэдгээр хөвгүүдийг Афганистаны хилтэй залгаа орших  Баяаур дүүргийн ойролцоо хулгайлсан байна. Тус дүүрэг нь Пакистаны овгуудын долоон дүүргийн нэг гэнэ. Талибаны зэвсэгт бүлгийн төлөөлөгч "Талибанчуудын эсрэг ажиллагаа явуулсан ямар ч засгийн газрыг адилхан хувь тавилан хүлээж байгаа” гэж мэдэгдсэн байна. Баяаур дүүргийн захирагч Ислам Зеб “Хулгайлагдсан хөвгүүд Муслимын Рамадан сар дуусах үеэр явган аялал хийж байсан” гэж CNN-д өгсөн ярилцлагадаа өгүүлсэн байна.

 

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж