Каддафийн нэг хүү төвийг сахиснаа зарлав

Хуучирсан мэдээ: 2011.09.06-нд нийтлэгдсэн

Каддафийн нэг хүү төвийг сахиснаа зарлав

Ливийн нийслэлээс шахагдан гарсан Мауммар Каддафийн нэг хүү Саади Каддафи, CNN телевизтэй холбоо барин сөргөлдөгч талуудын хоорондын тэмцэлд төвийг сахиж буйгаа мэдэгджээ.

Саади Каддафи ах дүү нар болон эцгийгээ бараг хоёр сар хараагүй гэж түүний тогтмол харилцагч болсон сурвалжлагч Ник Робертсонд ярьсан байна. Тэрээр Бени-Валид хотын орчим байгаа ба сүүлийн үед байрлалаа ихээхэн сольж байгаа, телевиз ч үзэж чадахгүй байгаа бөгөөд харьцангүй аюулгүй байдалд байгаа ажээ.

CNN сувгийн сурвалжлагчийн хэлснээр тэрээр босогчдын төлөөлөгчидтэй хэлэлцээр хийсэн гэнэ. Ер нь Саади Каддафи гал зогсоох хүсэлтэй байгаа бөгөөд эцэг, ах дүү нараасаа өөрөөр болж байгаа үйл явдлыг харж байгаа ажээ.

Ш.Мягмар

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж