WikiLeaks бүх архиваа нийтлүүлэв

Хуучирсан мэдээ: 2011.09.06-нд нийтлэгдсэн

WikiLeaks бүх архиваа нийтлүүлэв

(“Christian Science Monitor”, АНУ) Роберт Марканд (Robert Marquand)

WikiLeaks сайттай хамтран ажиллаж байсан мэдээллийн байгууллагууд дипломат захидлуудыг мэдээлэгчдийнх нь нэртэй нь нийтлэхээр шийдсэнийг эсэргүүцэн энэ нь эх сурвалжуудыг аюулд оруулах эрсдэлтэйг сануулж байна.

WikiLeaks төсөл анх америкчуудын дипломат илгээлтүүдийг хэвлэн нийтэлж эхлэхдээ ил тод байдал, үнэн мөнийн үзэл санааг өөрсдийн үйлдлийн шалтгаан болгож байсан билээ.

Энэ чухал зорилгын адил WikiLeaks төслөөр дипломат мэдээг нийтлэх эсэх талаар шинэ асуудал энэ зун гарч ирсэн юм. Ямар мэдээг нь хэн мэдэж нийтлэх ёстой вэ? Гэтэл WikiLeaks-ийн өдгөө нийтлүүлсэн 251 287 мэдээ тэр бүгд асуудлыг хэрэггүй болгочихлоо.

“Нийтэд Америкийн дипломатын 45 жилийг нийтэлж байна”  гэсэн мэдэгдлийн дор WikiLeaks Америкийн Төрийн департаментын мэдээний талаарх өөрийн архивыг тэр чигт нь хайлтын вэб системээр ил тод болгов. Америкийн албан ёсны хүмүүсийн мэдэгдэж байгаагаар Хятад, Афганистан, Арабын ертөнц зэрэг байгаа бүх газрынх нь  дипломат мэдээлэгчдийг энэ үйлдлээр бүгдийг нь цохилтын дор тавьжээ.

Энэ алхмын үр дүн нь Америкийн цэргийнхний 2006 онд Иракийн гэр бүлийнхнийг хөнөөсөн бөөн аллагын шинэ баримтууд боллоо. Жулиан Ассанжийн (Julian Assange) үндэслэсэн “дэлхий ертөнцийг эвдлэн ил тод болгон шинээр цэцэглүүлнэ” гэсэн энэ зөрөлдөөнтэй байгууллагын сүүлчийн алхам нь тэргүүлэх хэвлэлүүдэд янз бүрийн дипломат мэдээлэл гарсан долоо хоногийг дагууллаа. Тодорхой утгаараа WikiLeaks төслөөс нууц архивынх нь материал алдагдаж эхэлжээ гэсэн үг.

Мэдээлэл гараад эхлэнгүүт нууц архив хэрхэн бүрэлдсэн, ноён Ассанж хэрхэн итгэл хүлээсэн хүмүүсээсээ хагацсан тухай Британийн сэтгүүлчдийн бичсэн номын нууц үгийг хэвлэсэн зэрэг эв хав муутай өгүүлэл хэвлэлээр гарч ирэх болов. Берлины Der Freitag хэвлэлд өнгөрсөн долоо  хоногт өгүүлэлд архив ба нууц үгийн хоорондын холбоог илчилсэн байв. Энэ бүгд нь нийтэд хүртээлтэй болсон архивт хүрэх замыг нээж өгсөн байв. Төслөөс мэдээлэл алдагдаж, хямарсан Ассанж одоо хяналтыг өөрийн гарт авахаар шийдсэн гэж шинжээчид үзэж байна.

The New York Times, The Guardian, El Pais, Der Spiegel ба Le Monde гэсэн таван хэвлэлийн газар Wikileaks-ийн мэдээллийн мэдээлэгчдийг илчлэхгүйн тулд Америкийн тагнуулын төлөөлөгчөөр хяналт хийлгэсний дараа баримтуудыг засваргүйгээр шууд нийтлэх нь “мэдээлэлийн эх сурвалжийг аюулд оруулж байна” хэмээн мэдэгдэл гаргалаа. Le Monde өөрийн тусгай мэдэгдэлд хямрал буцашгүй үргэлжилнэ гэж мэдэгдсэн байна.

“WikiLeaks нь ил тод байдал, мэргэжлийн өндөр чадвар, хариуцлага гэсэн тэдний дээдэлдэг санааг тооцоод үзэхэд тэд бүхий л талаар өө сэвгүй байх ёстой юм. Тэднийг технологийн мангасууд гэж төсөөлж байлаа. Энэ бүгдээс харахад тэд энэ хатуу хорвоод тэр бүгдээ хийж чадсангүй бололтой. Тэд хяналтаа алдлаа. Тэр нь гарах ёстой зүйл л байв” хэмээн Парисийн судалгааны төвийн ажилтан Карим Эмиле Битар (Karim Emile Bitar) дүгнэв.

Эхнээсээ WikiLeaks-ийн суурь нь болж байх ёстой гэсэн дипломат нууц захидлууд Foreign Policy сэтгүүл зэрэг бусад сүлжээгээр гарах болсныг АНУ-ын Төрийн депортаментын төлөөлөгч асан П. Ж. Краули (P.J. Crowley) Associated Press-т тайлбарлахдаа “автократ дэглэмүүдийн аюулгүйн ямар ч алба хоолоо зүгээр олж иддэггүй”. Дэлхийн бусад аюулгүйн албад “удалгүй эдгээр мэдээллийг олж авна” гэдэг нь тараалт бүрийн эхний мөрөнд зогсож байна гэсэн байв. “Хил хязгааргүй сурвалжлагч нар” (Reporters Without Borders) ба Human Rights Watch байгууллагын  хүний эрхийн төлөө тэмцэгчид WikiLeaks хяналт засваргүйгээр материал тараасныг буруутгаж байна.

Эдгээр баримтуудыг нийтлүүлэх явцад америк цэргийнхэн нэгэн ирак гэр бүлийг хүйс тэмтэрсэн мэдээлэл томоохон түүх нь боллоо. Энэ хэргийг мөрдсөн НҮБ-ын тусгай илтгэгч Филипп Алстонаас  (Philip Alston), АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга США Кондолизе Райст (Condoleezza Rice) ирүүлсэн мэдээлэлд дэлгэрэнгүй өгүүлсэн байв.

Ноён Алстоны бичсэнээр 2006 оны гуравдугаар сарын 15-ны өглөө америкийн цэргийнхэн Балад хотын  аль-Мажмэгийн гэр рүү ороход тэдний өмнөөс бууджээ. Дараа нь цэргийнхэн гэрт нь орж бүх хүмүүсийг нь гавлаад цаазалсан байв. Олон улсын хүчнийхний оролцооны дараа Америкийн агаарын хүчнийхэн цохилт  хийн тэдний байшинг устгажээ. Алагдсан хүмүүсийн дунд дөрвөн эмэгтэй, таван хүүхэд байсны нэг нь таван сартай  байв. Одоо Иракт энэ хэргийн мөрдөн байцаалтыг эхлүүлээд байна.

Salon.com сайтад хууль ёс, зүйн асуудлаар бичдэг алдартай блогч Гленн Гринвальд (Glenn Greenwald) өнөөдөр бичихдээ “Энэ нийтлэл нь гэм зэмгүй хүмүүст хор хөнөөлтэй хэмээн WikiLeaks-ийг ууртайгаар буруутгаж байгаа олон хүний хэн нэг нь америкчуудын санаатайгаар хийж байгаа утгагүй аллагын талаар юу ч хэлж чадахгүй. Энэ хянагдаагүй мэдээлэл улам их анхаарал татаж, мэдээнд байгаа санаатайгаар хууль ёс зөрчсөнөөс ноцтой хилэнг бадраана” гэсэн байв.

Ш.Мягмар

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж