Улаанбаатарт 9 хэм дулаан байна

Хуучирсан мэдээ: 2011.09.06-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 9 хэм дулаан байна

2011 оны 09 дүгээр сарын 06-ны 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:

Малчид, Тариаланчид, Ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар бороо орж, сэрүүхэн байна.
 

Нутгийн зүүн хагаст үүлшинэ. Ихэнх нутгаар бороо, уулархаг нутгуудаараа нойтон цас орно. Салхи хойноос секундэд 6-11 метр, говь болон зүүн зүгийн нутгийн зарим газраар түр зуур секундэд 16 метр хүрч ширүүснэ. Эрс сэрүүсч Хангай, Хөсгөлийн уулархаг нутгаар 4-9 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 18-23 градус, бусад нутгаар 8-13 градус дулаан байна.
                  
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орно. Салхи хойноос секундэд 6-11 метр. Эрс сэрүүсч 8-10 градус дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 3 градус дулаан, харьцангуй чийг 75 хувь, агаарын даралт 870 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.    

 

2011 оны 09-р сарын 7-ноос 09-р сарын 11-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

            7-нд зарим газраар, 8-нд нутгийн зүүн хэсгээр, 9-нд нутгийн өмнөд хэсгээр хур тунадас орно. Салхи их төлөв баруун хойноос секундэд 5-10 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан байна. 9-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна.

Эх сурвалж: www.tsag-agaar.mn

Ус цаг уурын хүрээлэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж