
Улсын драмын эрдмийн театр 80 жилийн ойгоо угтан оюутан сурагчдын хичээлийн шинэ жилийн нээлтэд зориулан орчин үеийн шилдэг жүжгүүдийг “Хайрын намар” нэртэйгээр цувралааар толилуулахаар болсон билээ. Энэ удаад тус театрын тайзнаа есдүгээр сарын 7-9-ний өдөр 20.00 цагт Ц.Балдоржийн “Хайрын виз” залуусын хайр дурлалын сэдэвт уянгын драмын жүжгийг толилуулахаар боллоо. Намар цаг, эрдмийн танхим, инээд хөөр, оюутан нас, үерхэл нөхөрлөл, гэгээхэн хайрын тухай мэдрэхийг хүсвэл есдүгээр сарын 2-24-ны хооронд Улсын драмын эрдмийн театрыг зориорой. Энэ хугацаанд таван өөр жүжиг тайзнаа тоглогдох бөгөөд өнгөрсөн амралтын өдрүүдэд “Би ч гэсэн жаргамаар байна” жүжиг тайзнаа амилсан юм. “Хайрын намар” жүжгүүдийн тасалбар 10 мянган төгрөг бөгөөд УДЭТ-ын кассаар худалдаалж байгаа юм.
“Хайрын намар” жүжгүүдийн хуваарийг толилуулъя.
Есдүгээр сарын 7-9-нд Ц.Балдорж “Хайрын виз” залуусын хайр дурлалын сэдэвт уянгын драм
Есдүгээр сарын 14-15-нд К.Людвиг “Гол дүрийн амрагууд” инээдмийн жүжиг
Есдүгээр сарын 16-18-нд Ч.Ганхуяг “Эхнэрээ зээлээч” инээдмийн жүжиг
Есдүгээр сарын 21-24-нд С.Жаргалсайхан ”Нууц амраг чинь болъё” орчин үеийн драмын жүжиг тус тус 20.00 цагт тоглох гэж байна.
Урлагийн алтан сүм Улсын драмын эрдмийн театрыг зорьж, орчин үеийн шилдэг жүжгүүдийг үзээрэй.
Г.Даша