“Шарын гол” ХК нэмж хувьцаа гаргана

Хуучирсан мэдээ: 2011.09.05-нд нийтлэгдсэн

“Шарын гол” ХК нэмж хувьцаа гаргана

“Шарын гол” ХК анхдагч зах зээлд нэмж хувьцаа гаргах болсныг Санхүүгийн зохицуулах хороо зөвшөөрчээ. Компани үйл ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор Монголын хөрөнгийн захаас 17,7 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө татах юм. Тус компани олон нийтэд санал болгох энгийн хувьцааныхаа тоог ийнхүү нэмэгдүүлснээр нийт 10.231.389 ширхэг хувьцаатай болж буй ажээ.

Нэмэлт хувьцаагаа эхний ээлжинд компанийн хувь нийлүүлэгчдэд худалдахаар санал болгох бөгөөд нэгж хувьцааны худалдан авах доод үнийг 11117 төгрөг байхаар тогтоосон байна.

"Шарын гол" компанийн томоохон хувьцаа эзэмшигчид нь "Файрбөрд глобал мастер фанд", "Файрбөрд глобал мастер фанд II", “Файрбөрд Монголиа Фанд", "Шарын гол Энерго", "Могул ресорсес" ХХК юм. Америкийн "Файрбөрд глобал мастер фанд" хөрөнгө оруулалтын компани нь "Шарын гол"-оос гадна "Бэрх-Уул" компанийн томоохон хувьцаа эзэмшигч бөгөөд өмнө нь эдгээр компанийг 100 хувь эзэмшихээр тендер зарлаж байжээ.

“Шарын гол”-ын уурхайг 1962 онд байгуулж, Төрийн өмчид байсныг 2003 онд хувьчилж байжээ. 1498 дугаартай ашиглалтын лиценз нь 16 мянган га талбайг хамардаг юм байна. 50 шахам жилийн түүнхтэй тус уурхайг Америкийн “Firebird” компани хувьчилж авсан. Хагас коксжуулсан нүүрсийг дотоод, гадаадын зах зээлд нийлүүлдэг юм байна. Төмөр замын төв шугамд холбогдсоноор Орос, Хятадаар дамжин Зүүн Өмнөд Азийн Япон, Солонгосын зах зээлд нүүрсээ нийлүүлэх боломжтой юм байна. Тиймээс төмөр замд холбогдоход 65 км төмөр замын төслийг хэрэгжүүлэх гэж байгаа гэнэ. Одоогийн байдлаар үйлдвэрлэлээ өргөжүүлэх шинэ хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд хөтөлбөрийн дүнд 0,5-1,0 сая тонн хүртэл нүүрс олборлодог болох гэнэ.

Компани нөөцийн хэмжээгээ энэ онд шинээр тогтоожээ. Jorc-ын үнэлгээгээр “Шарын гол”-ын уурхайг 2011 оны хоёрдугаар сарын байдлаар 374 сая тонн гэсэн дүн гарсан байна.

Б.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж