
БНСУ-д гэрээгээр ажиллахаар бүртгүүлсэн иргэд өнгөрөгч амралтын өдрүүдэд солонгос хэлний түвшин тогтоох шалгалтаа өгч дууслаа. Энэ удаагийн шалгалтад 9944 хүн бүртгүүлсэн ч шалгалтад 8300 хүн орсон байна. Энэ нь ирц 84 хувьтай гэсэн үг. Шалгалтад ороогүй иргэдийн 80 хувь нь хувийн шалтгаанаар шалгалтаа ирээгүй бол үлдсэн хувь нд өөрийнхөө оронд хүн оруулахыг завдсан, бичиг баримтын зөрчилтэй иргэд байсан аж. Харин өмнөх жилүүдэд гарсан хуулах, гар утас ашиглах, тест задрах зэрэг зөрчил гараагүй байна. Шалгалтад БНСУ-ын талаас арав гаруй мэргэжилтэн, монголын талаас 258 хүн хянагчаар ажилласан байна. Өнгөрсөн жил БНСУ-д ажиллах шалгалтад тэнцсэн иргэдээс 800 хүн ажлын байраа олоогүй байгаа аж. Тэдний 85 хувь нь эмэгтэйчүүд байна. Энэ нь БНСУ-ын компаниуд эмэгтэйчүүд ажилд авах нь бага байгааг харуулж байна гэж албаны хүмүүс хэлж байгаа юм.
С.Отгон