
Ираны парламентын дарга Али Ларижаны Умард Солонгос болон Хятадад хийх айлчлал тодорхойгүй шалтгаанаар хойшлогдсон талаар “Mehr” агентлаг мэдээлсэн байна. Тус агентлагийн мэдээлж буйгаар Али Ларижанийн айлчлалын зорилго парламентын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн гэнэ. "Айлчлалын тов өөрчлөгдсөн. Парламентын даргын дээрх орнууд дахь айлчлалын шинэ тов гарахад бид мэдээлэх болно" хэмээн тус улсын парламентын удирдах зөвлөлийн гишүүн мэдэгдсэн байна. Өнгөрсөн тавдугаар сард НҮБ-ын шинжээчид Аюулгүйн зөвлөлд Умард Солонгос хэд хэдэн оронд цөмийн зэвсгийн технологи худалдаалж байгаа талаар илтгэл тавьсан юм. Цөмийн зэвсгийн технологийн хууль бус наймааг хийж буй тэдгээр орнуудын тоонд Иран улс ч багтдаг байна.
Н.Энх