Хятад од Жан Зы ”Cosmopolitan” сэтгүүлийг чимжээ

Хуучирсан мэдээ: 2011.03.05-нд нийтлэгдсэн

Хятад од Жан Зы ”Cosmopolitan” сэтгүүлийг чимжээ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Дэлхийн сая сая эмэгтэйчүүдийг байлдан дагуулдаг “Cosmopolitan” сэтгүүл 61 орны хэлээр хэвлэгдэж 87 оронд борлуулагддаг. Хятадын “Cosmopolitan” сэтгүүлийн гуравдугаар сарын шинэ дугаарыг жүжигчин Жан Зы чимжээ. Хятадын чадварлаг жүжигчин Жан Зы Холливуудад хөл тависан Азийн цөөн хэдэн оддын нэг билээ. “Гэрийн хажуу дахь зам” кинонд улаан хацартай хөдөөний охины дүрээр гарч ирэн, “Гэтэгч бар, нуугдагч луу”-гаар олонд танигдан, “Гейшагийн дурсамж”-ийн Саюригийн дүрээр кино ертөнцөд өөрийгөө тамгалсан жүжигчин бол Жан Зы. Тэрбээр Бээжингийн бүжгийн академид 11 настайдаа элссэн ч, 17-тойдоо бүжигчний биш жүжигчний замналыг сонгосон гэдэг. Хятад төдийгүй дэлхийд алдартай Жан Зы 2006 оны “Канны кино наадам”-д шүүгчээр оролцож байсан нь зүгээр нэг хөөрхөн царай бус авьяас чадвар, ухааны цараатайг нь илтгэх биз ээ.

    А.Зул

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж