Хуучирсан мэдээ: 2011.09.05-нд нийтлэгдсэн

Монголчууд хүнийг хийсэн аж­лаар нь дүгнэдэг. Татварын ерөнхий газрын дарга Б.Баттөмөрийн хийсэн ажлыг дүгнэхэд дээрх нэр хамгийн тохиромжтой санагдана. Түүнийг “Гаа­лийн ерөнхий газарт найман жил ажиллахдаа Монголын гаалийн салбарыг цахимжуулаад амжсан” хэ­мээн гаалийнхан одоо хүртэл “Ма­най дарга” гэж сэм өмчирхдөг юм билээ. Харин одоо тэрбээр Тат­варын албыг цахимжуулах ажилд ханцуй шамлан орсон. Тэр­бээр Татварын ерөнхий газарт най­ман сар ажиллахдаа тус салбарыг ца­химжуулах эхлэлийг тавьжээ. Ца­хим ертөнц хүмүүсийн амьдралыг хялбарчилж, ил тод, найдвартай, бол­гох эх үндэс болдог.  Б.Баттөмөр Татварын ерөнхий газрын даргын албан тушаалд суухдаа “Татварын алба улсын төсөв бүрдүүлэхээс гадна эдийн засгаа зохицуулах үүрэг хүлээх ёстой. Өнөөдөр Монголын татварын алба төсвийн бүрдүүлэлтийг төвөг­гүй хийж чадаж байна. Харин эдийн засгаа зохицуулж, хөтөлж авч явах л дутуу байна. Энэ хоёр үүр­гийг хослуулж чадвал Монголын татварын алба дэлхийн жишигт хүрнэ” хэмээж байсан удаатай. Тэр­бээр эдийн засгийн ухааны доктор, эрдэмтэн хүн учир холыг харж, Монголын татварын албыг дэлхийн жишигт хүргэх эхлэлийг ийнхүү тавив бололтой. Түүнийг Татварын ерөнхий газарт очсоноос хойш гадаад харилцаа илт сайжирсан хэмээн албан хаагчид нь ам булаалдан ярилцах болсон. Б.Баттөмөрийн ме­нежмент сайтай байгаагийн нууц нь Монголдоо толгой цохих эдийн засагчдын нэг гэдэгтэй нь салшгүй холбоотой биз. Б.Баттөмөр  докторын эдийн засгийн чиглэлээр туурвисан 10 гаруй бүтээлээс Санхүүгийн менежмент, Баялгийн менежмент, Мэдлэгийн менежмент зэргийг олон хүн ширээний номоо болгосоноос нь үзэхэд ямархуу менежменттэй хүн гэдэг нь ойлгомжтой юм.

Р.Сарангоо

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж