
Жилийн туршид эмэгтэйчүүдийн гран-при тэмцээний гурван цуврал болох ба хоёр жилд нийт зургаан тэмцээн болсны эцэст нэгдсэн дүнгээр аваргаа тодруулдаг. Нэг тэмцээний шагналын сан нь 40 мянган евро. Түрүүлсэн шатарчин 6500 еврогийн эзэн болох ба цуврал тэмцээнүүдийн төгсгөлд нэгдсэн дүнгээр түрүүлсэн тамирчин нь 15 мянган еврогийн мөнгөн шагнал хүртэх юм.
Өнгөрсөн сард зуны “Универсиад” наадмыг хүлээн авсан Шенжень хотноо болох гран-пригийн хоёр дахь цувралд Монголын шатарчин Б.Мөнгөнтуулаас гадна 2010 оны дэлхийн аварга, Хятадын шатарчин Хоу Ифань, өнгөрсөн жилийн дэлхийн аваргад аман хүзүүдсэн, Хятадын Луань Руфей, Катарын Чжу Чень, ОХУ-ын Алиса Галлиамова, Екатерина Ковалевская, Туркийн Бетул Илдиз, Армяны Елина Даниельан нарын 12 шатарчин оролцоно.
Тэмцээний дараагийн цуврал аравдугаар сарын 8-23-нд ОХУ-ын Нальчик хотноо болох бол 2012 онд болох гурван тэмцээн нь Турк, Армян болон Орост болох тов гарчээ.