Уулархаг нутгаар нойтон цас орно

Хуучирсан мэдээ: 2011.09.05-нд нийтлэгдсэн

Уулархаг нутгаар нойтон цас орно

Цаг уур, орчны шинжилгээний газраас энэ сарын 10-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцууллаа. Тус газраас мэдээлж буйгаар өнөөдөр өдөр ихэнх нутгаар бороо орох ажээ. Харин маргааш ихэнх нутгаар, нөгөөдөр зарим газраар, 8-нд төв болон говийн нутгийн зарим газраар, 9-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр бороо орж, хугацааны эхээр уулархаг нутгуудаар нойтон цас орох ажээ. Салхи маргааш зарим газраар,  нөгөөдөр говийн бүс нутгаар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Энэ сарын 6-8-ныг дуустал салхи эрс сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан байна. Говийн бүс нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 14-19 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө хоёр хэм хүйтнээс гурван хэм дулаан, өдөртөө 9-14 хэм дулаан байна. Нутгийн баруун хэсгээр 9-нд, цаашдаа ихэнх нутгаар дулаарна хэмээн мэдээллээ.

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж