ОХУ нефтийн экспортын татвараа нэмлээ

Хуучирсан мэдээ: 2011.09.05-нд нийтлэгдсэн

ОХУ нефтийн экспортын татвараа нэмлээ

-ОХУ-ын нефтийн бүтээгдэхүүний экспортын гаалийн татвар дахин нэмэгджээ-

Энэ сарын нэгнээс ОХУ-ын нефть болон нефтийн бүтээгдэхүүний экспортын гаалийн татвар 5,9 ам.доллароор өсч, 444,1 ам.доллар болжээ. Өнгөрсөн наймдугаар сард тус улсын нефтийн бүтээгдэхүүний экспортын гаалийн татвар нэг тонн нь 438,2 ам.доллар байсан бөгөөд ийнхүү 1,34 хувиар өссөн байна. Татварын хөнгөлөлтийн хэмжээ нэг тонн нь 201 ам.доллароос 205,1 ам.доллар болж өссөн аж. Жилийн өмнө Дорнод Сибирийн 22 орд газарт татварын хөнгөлөлт тогтоожээ.

Өнгөрсөн сарын 24-нд баталсан дээрхи шийдвэрийн холбогдох тогтоолын дагуу шатахууны экспортын татвар өндөр хэвээр байх бөгөөд нэг тонн нь 394,4 ам.доллароос 399,7 ам.доллар болсон байна. ОХУ-ын Эрчим хүчний сайд Сергейт Шматкогийн мэдэгдэж буйгаар шатахууны экспортын гаалийн татварыг өнгөрсөн хугацаанд бараг 90 хувиар нэмэгдүүлсэн, харин цаашид аажмаар бууруулах бодлого барих гэнэ.

Э. Оджаргал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж