“Чонон сүлд” борлуултаараа дахин тэргүүллээ

Хуучирсан мэдээ: 2011.09.05-нд нийтлэгдсэн

“Чонон сүлд” борлуултаараа дахин тэргүүллээ

“Интер ном” номын их дэлгүүрийн бестселлерийг “Чоно сүлд” роман дахин тэргүүллээ. Тус номын дэлгүүртэй хамтран наймдугаар сарын 29-нөөс есдүгээр сарын 2-н хүртэл борлуултаараа тэргүүлсэн арван номыг танилцуулж байна. “Чонон сүлд” роман Монголын уншигчдын сонирхлыг одоог хүртэл татсан хэвээр байгаа бөгөөд ийнхүү 22 дахь долоо хоногтоо тус жагсаалтыг тэргүүлжээ.

Харин хоёр Стефани Майерын “Хиртэлт”, гуравт Ц.Оюунгэрэл, Жеффри Л.Фолт нарын  “Ногоон нүдэн лам” орсон бол удаах байруудад Стефани Майерын “Шинэ сар”, зохиолч Б.Шүүдэрцэцэгийн “Сэтгэлийн анир”, “Домогт Ану хатан”, Стефани Майерын “Шөнө дундын нар”, Майкл Уолтерсын “Сүүдрээр алхагч”, Стефан Цвейгийн “Танихгүй эмэгтэйн захидал”, Б.Ренчингийн “Бэр цэцэг” номууд тус тус багтжээ

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж