Жүжигчин Т.Хулан хөл хүнд болжээ

Хуучирсан мэдээ: 2011.09.05-нд нийтлэгдсэн

Жүжигчин Т.Хулан хөл хүнд болжээ

“Зөрлөг” уран сайхны кино, “Би ч гэсэн жаргамаар байна”, “Лусын дагина” зэрэг театрын уран бүтээлд тоглож олны танил болсон УДЭТ-ын жүжигчин Т.Хулан хөл хүнд болжээ. Бүтээж байгаа дүр, биеэ авч яваа байдлаараа олонд хүндлэгдэж, ирээдүйтэй авьяастай жүжигчин хэмээн үнэлэгддэг тэрбээр “Go” студийн захирал, найруулагч Д.Галбаяртай хамтын амьдралаа эхлүүлээд багагүй хугацаа өнгөрч байгаа билээ. Хосууд саяхан нээлтээ хийсэн “Мөнгөний гахай” киноны нээлтэд хамтдаа хүрэлцэн ирсэн бөгөөд хөл хүнд Т.Хулан олны нүдэнд өртсөн юм. Эгдүүтэй, хүүхэд зантай жүжигчин бүсгүйн нөхөр нь кино драмын нэрт жүжигчин Г.Дашхүү агсны хүү гэдгээр нь хүмүүс сайн таних бизээ. Хосууддаа аз жаргал хүсье. 

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж