Үхсэн загасны шинжилгээний хариу өнөөдөр гарна

Хуучирсан мэдээ: 2011.09.05-нд нийтлэгдсэн

Үхсэн загасны шинжилгээний хариу өнөөдөр гарна

Туул голын  усанд буюу Сонгины гүүрний доод хэсэгт олон тооны загас үхсэн тохиолдол  арваад хоногийн өмнө гарсан. Загаснууд чухам юунаас болж үхсэнийг тогтоохоор уснаас дээж авч, нийслэлийн Мэргэжлийн хяналтын төв лабораторид  шинжлүүлэхээр өгсөн аж. Уг шинжилгээний хариу өнөөдөр гарах юм байна. Загас олноороо үхсэн Сонгины амралт орчмын дагуух усны гадаргуу дээр ногоон өнгийн туяа үүссэн нь арьс ширний үйлдвэрүүдийн хортой бодис, хаягдлаас болсон байж болзошгүй аж.

Өмнө нь 2007 онд Туул голд олон тооны загас үхсэн тохиолдол гарч байсныг мэргэжлийн байгууллагууд хүчилтөрөгч дутагдсанаас болсон гэж дүгнэж байжээ.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж