Ерөнхий зохион бүтээгч таалал төгсөв

Хуучирсан мэдээ: 2011.03.05-нд нийтлэгдсэн

Ерөнхий зохион бүтээгч таалал төгсөв

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Михаил Симонов. Фото: sukhoi.org

    Москва хотноо “Сухой” зохион бүтээх төвийн ерөнхий зохион бүтээгч Михаил Симонов 82 насандаа өөд болжээ. Түүний удирдлага дор 1990-ээд онуудад домогт сөнөөгч онгоц Су-47 "Беркут"бүтээгдсэн байв. “Сухой” төвийн олон онгоц Симоновын удирдлагаар бүтээгдсэн юм. Тэрээр зохион бүтээх товчоог 1983 оноос хойш толгойлж иржээ.

    Симоновын бүтээсэн онгоцууд Оросын нисэх хүчин ба цэргийн экспортын үндэс болдог. Тэрээр хэт өндөр маневрын баримтлалыг өөрийн бүтээлдээ гаргаж ирсэн байв. 1929 оны аравдугаар сарын 19-нд төрсөн Симоновын удирдлага дор сөнөөгч Су-27, Су-30, Су-33, фронтын бөмбөгдөгч Су-34, мөн спортын нислэгийн Су-26, Су-26М, Су-29, Су-31 ба Су-49 онгоцуудыг зохион бүтээжээ.

    Ерээд оноос тэрээр эсрэг суман далавчтэй Су-47 "Беркут“ онгоцыг бүтээсэн нь тав дахь үеийн сөнөөгч онгоц бүтээх бааз нь болжээ. “Нисэх ба сансрын домогт хүн” гэсэн цолыг түүнд 1998 онд өгсөн байлаа.

    Ш.Мягмар

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж