Сомалийн төвд болсон мөргөлдөөнд 30 хүн үрэгдэв

Хуучирсан мэдээ: 2011.09.04-нд нийтлэгдсэн

Сомалийн төвд болсон мөргөлдөөнд 30 хүн үрэгдэв

Сомалийн төвийн Галькайо хотноо сөргөлдөгч омгийнхны хооронд гарсан зэвсэгт мөргөлдөөнд наанадаж 30 хүн алагдаж, 100 гаруй хүн шархаджээ.

“Хил хязгааргүй эмч нар” гэх олон улсын хүмүүнлэгийн байгууллагынхан ажилладаг Галькайо хотын эмнэлэг тусламж хүсэн хандсан хүмүүсийн урсгалд дарагдаад байна. Гэрч нарын яриагаар хотын хороололд болсон байлдаанаар талууд их буу хэрэглэжээ. Сөргөлдөөнд Пунтланд мужийн “Аш-Шабаб” гэх хэт даврагчдын бүлэгтэй холбоотой дайчид оролцсон байв.

Ш.Мягмар

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж