Кубын Батлан хамгаалахын сайд таалал төгсөв

Хуучирсан мэдээ: 2011.09.04-нд нийтлэгдсэн

Кубын Батлан хамгаалахын сайд таалал төгсөв

Куба улсын Батлан хамгаалахын сайд Жулио Касас Регуэйро зүрхний шигдээсээр 75 насандаа таалал төгссөн тухай тус улсын мэдээллийн агентлаг мэдээлжээ. Тус арлын орны төрийн түшээд, удирдагчдын дийлэнх нь 70-аас дээш настай. Касасын хувьд 2008 оны хоёрдугаар сард Рауль Кастрогоос Батлан хамгаалахын сайдын албыг хүлээн авсан юм. Тэрээр мөн Төрийн зөвлөлийн дэд ерөнхийлөгчийн алба хашиж байжээ. Касас орон нутгийн цагаар бямба гаригийн үдэд 13.20 цагт нийслэл Гавана хотноо амьсгал хураасан байна. Куба улс даваа гариг буюу маргаашийг үндэсний эмгэнэлийн өдөр болгон зарлажээ.

Дашрамд сонирхуулахад, Рауль Кастро болон Төрийн зөвлөлийн тэргүүн дэд ерөнхийлөгч Хосе Рамон Мачадо Вентура нар энэ жил 80 настай бол Фидель Кастро өдгөө 85 настай юм.

Т.Маша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж