“Амьдралд тавтай морил” хаалтын шоу болно

Хуучирсан мэдээ: 2011.09.04-нд нийтлэгдсэн

“Амьдралд тавтай морил” хаалтын шоу болно

Үдэш бүр цэнхэр дэлгэцээр үзэгчидтэй “уулзах” болсон “Амьдралд тавтай морил” телевизийн олон ангит кино хаалтын шоугаа хийх гэж байна. Төгсөө, Билгээ, Болдоо, Ганаа, Золоо гэх таван найзыг тойрсон хөгтэй, хөгжилтэй, уйдамгүй адал явдлын талаар өгүүлдэг тус киноны анхны анги өнгөрсөн тавдугаар сарын 2-нд МҮОНТ-ээр гарсан бөгөөд тэр цагаас хойш ажлын өдөр бүрийн үдэш үзэгчдэд хүрсээр ирсэн юм. Нийт 80 ангитай “Амьдралд тавтай морил” кино төгсгөл үедээ ирээд буй учир кино бүтээгчдийн зүгээс энэ сарын 9-нд 19.00 цагаас “UB Palace”-ын концертын их танхимд тус киноны хаалтын шоуг зохион байгуулах гэж байна. Энэхүү шоунд киноны гол дүрийн жүжигчид болох Г.Эрхэмбаяр, Э.Ууганбаяр, Ө.Мөнх-Эрдэнэ, Х.Манлайбаатар, СУИС-ийн оюутан О.Дөлгөөн нараас гадна “Lemons”, “Fire”, “Outlaw”, “Crush Bash”, “Anemone” хамтлаг, “Киви” хамтлагийн дуучин Ука, Эгшиглэн, Cityman зэрэг уран бүтээлчид оролцох юм байна.

Дашрамд дуулгахад, “Амьдралд тавтай морил” олон ангит киноны найруулагчаар Д.Баярсайхан, продюсерээр Г.Мөнхжаргал, ерөнхий зураглаачаар Э.Нэргүй, зураачаар Н.Болор-Эрдэнэ, зохиолчоор Ц.Наранханд нар ажиллажээ.

Т.Маша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж