Улаанбаатарт 21 хэм дулаан байна

Хуучирсан мэдээ: 2011.09.04-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 21 хэм дулаан байна

2011 оны 09 дүгээр сарын 04-ний 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн хойд хэсгээр үүлшиж төв болон зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Хангай, Хөсгөлийн уулархаг нутгаар 17-22 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 26-31 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.       
    
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 20-22 градус дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт : 9 градус дулаан, харьцангуй чийг 69 хувь, агаарын даралт 873 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

2011 оны 09-р сарын 5-наас 09-р сарын 9-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

5-нд баруун болон төвийн нутгийн зарим газраар, 6-нд ихэнх нутгаар, 7-нд зарим газраар, 8-нд нутгийн баруун өмнөд хэсгээр бороо, хугацааны дунд үеэр уулархаг нутгуудаараа нойтон цас орно. Салхи 5-нд зарим газраар, 6-нд говь талын нутгаар секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхээр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар эрс сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 15-20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 9-14 градус дулаан байна.

Эх сурвалж: Ус цаг уурын хүрээлэн

www.tsag-agaar.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж