
Мөн сүүлийн үед үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд байгаа "Учиртай гурав" киноны Балганы дүрд тоглосон юм. Түүнд эл бүтээл нь сонгодог зохиол учраас дүр дээр ажиллахад сайхан санагдсан гэнэ. Тэрбээр баян язгууртан айлын өв залгамжилсан хүү Балганы дүрд тоглож байхдаа зохиолч яагаад "Учиртай дөрвөн толгой" гэж нэрлээгүй юм бол оо хэмээн бодсон гэнэ шүү. Харин Батаа Балганы дүрийг их өмөөрч тоглосон бөгөөд кино гараад эхлэхээр Балганд дургүй, түүнийг үзэн яддаг хүмүүсийн бодол өөрчлөгдөх байх хэмээн ярьжээ. Жүжигчин Батаад Балгантай адил зүйл нэг байдаг нь хайр дурлалынхаа төлөө тэмцдэг, үнэнч байдал гэнэ.
А.Зул