
Анхны охиныхоо зулайг үнэрлэсэн Английн шилдэг хөлбөмбөгчийн эхнэр Виктория Бекхэм өндөр өсгийтөө хэдийнэ углаж авчээ. Дөрвөн хүүхдийн ээж, 37 настай Виктория амаржаад хоёр сар ч болоогүй ч “Louboutins” туфль өмссөн нь түүнийг засаршгүй загварын эрэлч гэдгийг харуулж байгаа аж. Нурууны өвчний улмаас намхан шаахай өмсөхийг түүнд эмч зөвлөсөн авч нөхөр, хүүхдүүдийнхээ хамт зугаалахаар гарахдаа “Louboutins”-ы аюултай өндөр өсгийтээ туфлиэ ёс мэт өмссөн гэнэ. Тэрбээр энэ туфлиэ Кембрижийн гүн Уильям, эхнэр Кейт нарын хуримд уригдахдаа өмсч байсан ажээ. Брууклин, Ромео, Круз нэртэй гурван хүүгийн аав ээж болсон алдартай хос бага охиндоо Харпер хэмээх нэр хайрласан билээ.
Н.Энх