ТЭЦ-3-ийн замыг нээлээ

Хуучирсан мэдээ: 2011.09.03-нд нийтлэгдсэн

ТЭЦ-3-ийн замыг нээлээ

Нийслэлийн хэмжээнд  энэ жил хийгдэх зам  засвар,шинэчлэлтийн  ажил дуусах шатандаа орж байна. Ажилчны гудамж буюу ТЭЦ-3-ийн уулзвараас дунд голын гүүр хүртэлх 600 метр авто замын хөдөлгөөнийг өнөөдөр нээлээ. Энэхүү замыг нээснээр Энхтайваны гүүрний замын хөдөлгөөний ачаалал буурах аж. Харин тодорхой шалтгааны улмаас төлөвлөсн хугацаандаа дуусаагүй Дарь-Эхийн 6.7 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил амралтын өдрүүдэд бүрэн дуусч, ирэх даваа гаригт замын хөдөлгөөнийг нээхээр болжээ. Цаашдаа Шадивлан чиглэлийн зургаан км замын хучилтыг гүйцэтгэх бөгөөд тус чиглэлийн замыг хэсэгчлэн хаах юм байна.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж