Чуулганы бэлтгэлийг хангах чиглэл өглөө

Хуучирсан мэдээ: 2011.09.02-нд нийтлэгдсэн

Чуулганы бэлтгэлийг хангах чиглэл өглөө

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл өнөөдөр үдээс хойш УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж болон Тамгын газрын хэлтэс, албадын дарга нартай уулзаж, намрын ээлжит чуулганы бэлтгэл ажлын явц байдалтай танилцжээ. Мэдээлэл сонссоныхоо дараа УИХ-ын дарга Тамгын газрын хэлтэс, албадын ажлыг ойрын өдрүүдэд жигдрүүлж, намрын ээлжит чуулганы бэлтгэлийг сайтар хангах, чуулганаар хэлэлцэх хууль, тогтоомжийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлыг шуурхайлах талаар тодорхой чиглэл, үүрэг даалгавар өгсөн байна.

Уг нь Засгийн газраас Монгол Улсын 2011 оны нэгдсэн төсөвт тодотгол хийх шаардлага байна гэсэн саналыг гаргаад байгаа ч энэ асуудлыг УИХ-ын төвшинд заавал ээлжит бус чуулганаар шийдвэрлэх албагүй гэж үзэж буй бололтой. Энэ асуудал өнөөдрийн хурлаар тодорхой яригдаагүй байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж