
Хятадын Засгийн газар 2011 онд эдийн засгийнхаа өсөлтийг найман хувьтай байна гэж дүгнэв. Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн чуулганы энэ бямба гаригт нээгдсэн хуралдаан дээр Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Зябао энэ тухай илтгэлдээ хэлсэн хэмээн Agence France-Presse мэдээлэв.
Өнгөрсөн жилийн дүнгээр Хятадын эдийн засгийн өсөлт 10,3 хувьтай байсан бөгөөд Хятад дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтөөр (5,879 их наяд ам.доллар) дэлхийн хоёр дахь том эдийн засаг болж Японыг ардаа орхисон байна.
Ерөнхий сайдын илтгэлд Хятадын гадаад, дотоод бодлогын олон асуудал тавигдлаа. Шинэчлэл явуулахад олсон ололт амжилтаа хэлэхийн зэрэгцээ инфляциас эхлээд баян хоосны ялгаа гүнзгийрч буй “ноцтой эрсдлүүд ба асуудал” Хятад байна гэж тэр тэмдэглэв. Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн чуулганы явцад Ардын Дээд шүүх ба Ардын Дээд прокуратурын ажлын тухай илтгэлийг сонсох гэнэ. Мөн шинэ таван жилийн төлөвлөгөөний талаар хэлэлцэж 2011 оны төсвийг батална.
Бээжин хотноо 10 хоног хуралдах Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн чуулганд гурван мянга орчим депутатууд оролцож байна.