Ховард бол “Аполло” бурхны амилсан дүр

Хуучирсан мэдээ: 2011.09.02-нд нийтлэгдсэн

Ховард бол “Аполло” бурхны амилсан дүр

Двайт “Супермэн” Ховард хамгийн авьяаслаг, нэр хүндтэй сагсан бөмбөгчдийн нэг. Атланта хотоос гаралтай, 211 см өндөртэй, булчинлаг бие хаатай түүнийг Аполло бурхны хөшөөний амилсан дүр гэх нь ч бий. Үлэмж биет залуу зогсоохын аргагүй хүчирхэг слам данк, хүүхдийн гэмээр сайхан инээмсэглэлээр өөрийн дүр төрхийг бүтээсэн. Талбайд ч, талбайн гадна ч хөгжилтэй байдаг түүнийг дэмжигчдийн тоо асар их болсныг 2009 оны Бүх оддын тоглолтын санал асуулга батлан харуулсан. Түүний төлөө 3,151,181 хүн санал өгсөн нь NBA-ын түүхэнд дээд амжилт тогтоосон билээ. Түүнээс өмнө Хятадын алдарт сагсан бөмбөгч Яао Мин 2005 оны Бүх оддын тоглолтод 2,558,278 хүний саналаар дээд амжилт тогтоож байсан юм. Ховард бол NBA-ын сүүлийн 10 жилд төрсөн хамгийн хүчтэй, бас сайхан сэтгэл хослуулсан тоглогч.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж