Жагсагчид Аюулаас хамгаалахын байрыг дайрав

Хуучирсан мэдээ: 2011.03.05-нд нийтлэгдсэн

Жагсагчид Аюулаас хамгаалахын байрыг дайрав

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Александри хотын цагдаа нар. Фото: AFP

    Египетийн Александри хотноо баасан гаригийн орой хэсэг жагсагч орон нутгийн Аюулаас хамгаалах салбарын байрнд нэвтрэн орохоор оролдов. Аюулаас хамгаалах албыг татан буулгахыг тэд шаардаж байсан ба тус албаны нэгдүгээр давхарт жагсагчид нэвтэрсэний дараа тэнд байсан цагдаагийнхан гал нээж хэд хэдэн хүнийг шархдуулсан байна.

    Тэрсүү үзэлтнүүдийг тамлан байцааж, мөрдөн мөшгөсөн буруутай учраас Аюулаас хамгаалах байгууллагыг өөрчлөн байгуулахыг жагсагчид хувьсгал хийж байхдаа шаардаж байсан юм. 1981 оноос хойш тус оронд мөрдөгдөн ирсэн онцгой байдлыг цуцлахыг бас шаардсан билээ.

    Олон хоногийн эцэргүүцлийн явцад хоёрдугаар сарын 11-нд тус орны гуч гаруй жил захирч байсан Хосни Мубарак огцорсон юм. Түүний дараа эрх барьж байгаа цэргийн зөвлөл сонгуулиас өмнө онц байдлыг цуцлана гэж амлахдаа тодорхой хугацааг хэлээгүй.

    Ш.Мягмар

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж