“Харанга” эмэгтэйчүүдийн баяраар тоглолтоо хийнэ

Хуучирсан мэдээ: 2011.03.05-нд нийтлэгдсэн

“Харанга” эмэгтэйчүүдийн баяраар тоглолтоо хийнэ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Удахгүй болох олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу энэ сарын 8-нд 19.00 цагт “Харанга” хамтлаг “Marshall Luxury” клубд тоглолтоо хийх гэж байгаа билээ. Энэхүү тоглолтын талаар тодруулахаар тус хамтлагийн ахлагч, хөгжмийн зохиолч Ц.Чулуунбаттай утсаар холбогдлоо.

    -Танай хамтлаг тун удахгүй олон улсын эмэгтэйчүүдийн баяраар тоглолтоо хийх гэж байгаа шүү дээ. Тоглолтын бэлтгэл ажил хэр байна?
    -Бэлтгэл ажил сайн байгаа.

    -Энэхүү тоглолтынхоо талаар сонирхуулахгүй юу? Энэ үдэш ямар уран бүтээлүүд эгшиглэх вэ?

    -Бид бүтэн тоглолтоо тавина. Тоглолтод манай  хамтлагийн хит дуунууд эгшиглэнэ.

    -Урилгаар ямар хамтлаг дуучид оролцож байгаа вэ?
    -Поп дива Наран, залуу дуучин Баярцэцэг, хайрын дуучид болох Анхаа, Халиун, “Лемонс” хамтлагийн дуучин Одноо, “Гурван охин” хамтлаг ая дуугаа өргөнө.

    -Тоглолтынхоо сюрпризүүдээс сонирхуулахгүй юу? Тасалбар нь хэдэн төгрөгийн үнэтэй байгаа вэ?

    -Азтай үзэгчдийг шалгаруулан “Гоёо” брэндийн “Gift card” бэлэглэнэ. Мөн Испанийн дарсны дээжис, “Чингис” брэндийн бэлгийн цуглуулга гээд олон бэлэг хүлээж байгаа. Тоглолтын тасалбар 90 мянган төгрөг. Тасалбарт үдшийн зоог,  дарс зэрэг багтаж байгаа.

    Г.Даша

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж