
Батлан хамгаалахын сайд Л.Болд түүхт 90 жилийнхээ ойтой золгож буй улсын ууган сургууль БХИС-ийн оюутан сонсогчдыг “Монгол Улсаа батлан хамгаалах Зэвсэгт хүчний ирээдүйн их жанжид” гэдгийг онцлон хичээл сурлагадаа амжилт гаргахыг хүсэн ерөөлөө. БХИС-д энэ хичээлийн жилд 600 гаруй оюутан шинээр элсүүлж, ерөнхий боловсролын “Тэмүүжин Өрлөг” сургуульд 30 сурагчийг шалган оруулсан байна. Ангийн байлдааны туг залах хүндэтгэлийн ёслолыг оюутан сурагчид эцэг эхчүүд үзэж сонирхлоо.
Гэрэл зургийн цомгийг ЭНД дарж үзнэ үү.