
УИХ нь баталсан хуулиа иргэдэд сурталчлахын зэрэгцээ төслийн шатанд байгаа хуулиудад иргэдийн санаа бодлыг тусгах зорилгоор өнгөрсөн жилээс эхлэн аймгуудад “Нээлттэй хаалганы өдөр”-ийг зохион байгуулдаг болсон уламжлалтай. Энэхүү уламжлалаа УИХ сэргээж УИХ-ын дэд дарга Г.Батхүүгээр ахлуулсан томилолтын баг энэ сарын 5-27-ны хооронд Өвөрхангай аймагт ажиллахаар болсон байна. Томилолтын баг дээрх аймгийн бүх сумдад ажиллахаар төлөвлөжээ.