Солонгос хэлний шалгалт маргааш эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2011.09.02-нд нийтлэгдсэн

Солонгос хэлний шалгалт маргааш эхэлнэ

БНСУ-д  гэрээгээр ажиллахаар бүртгүүлсэн иргэдээс авах солонгос хэлний түвшин тогтоох шалгалтыг маргааш, нөгөөдөр буюу энэ сарыг 3, 4-ний өдөр зохион байгуулна. Шалгалтыг  Баянгол дүүргийн 113-р сургуулийн хичээлийн танхимд  Өвөрхангай, Баянхонгор, Дорнод, Хэнтий, Сүхбаатар Бага-Хангай зэрэг аймагт  бүртгүүлсэн 1905 хүн, Архангай, Дундговь, Төв, Өмнөговь, Дархан зэрэг аймагт бүртгүүлсэн 957 хүн Сүхбаатар дүүргийн 31-р сургуулийн хичээлийн танхимд тус тус хэлний шалгалтаа өгнө.

Мөн Чингэлтэй дүүргийн 70-р сургууль, Хан-Уул дүүрэг, Сонгинохайрхан дүүргийн 62-р сургуулиудад  бүртгүүлсэн иргэдээс тус тус шалгалт авч, алслагдсан аймгуудаас бүртгүүлсэн иргэдийн хэлний түвшин тогтоох шалгалтыг Ховд, Завхан аймагт тус бүр зохион байгуулахаар болжээ. Үүний дараа  шалгалтанд тэнцсэн иргэд эрүүл мэндийн үзлэгт хамрагдаж, тэдний нэрсийн жагсаалтыг Өмнөд солонгосын ажил олгогч эзэд рүү явуулах юм байна.

Дашрамд дуулгахад, бүртгэлээс хасагдсан 481 иргэний бүртгэлийн хураамжид төлсөн мөнгийг ирэх долоо хоногоос буцаан олгохоор болжээ.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж