Саади Каддафи CNN-ий сурвалжлагчид захидал бичжээ

Хуучирсан мэдээ: 2011.09.02-нд нийтлэгдсэн

Саади Каддафи CNN-ий сурвалжлагчид захидал бичжээ

Муаммар Каддафийн хүү Саади CNN телевизийн сурвалжлагч Ник Робертсонд цахим захидал бичсэн байв.

Италийн “Серии А” ангиллын олон багт тоглож байсан хөлбөмбөгчин тэрээр бууж өгөх хэлэлцээрийг босогчидтой хийж байна гэснийг үгүйсгэн Муаммар Каддафид дэмжигчид хангалтай, тэмцлээ эцсээ хүртэл үргэлжлүүлнэ гэж бичсэн байна. Улс орныг эцгийнх нь эсрэг талынхан тонон сүйтгэж байгааг тэр мэдэгдээд НАТО ба АНУ-ын удирдлагад хандан хэлэлцээр хийх санал дэвшүүлжээ.

Ш.Мягмар

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж