
“Гурван бүдүүн” хамтлагийн “Ижийгээ гомдоох учиргүй” нэртэй хоёр дахь бие даасан тоглолт маргааш 19.00 цагт Монгол бөхийн өргөөнд болно. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан уг тоглолтын эхэнд 21 гэлэнмаа ном айлдах ба “Маршал”, “Алтан ураг” хамтлаг, бүжгийн “Гранд Па” студийн уран бүтээлчид, дуучин Т.Дэлгэрмөрөн, “Мотив”, “Sync”, “Нюанс” хамтлагууд оролцох юм. Тоглолтын төгсгөлд эхчүүд болон тэдний үр хүүхдийн хүсэл мөрөөдлийг тээсэн 108 гэрэлт зул хөөргөнө.
Г.Даша